Бидний тухай
Breathe Mongolia - Цэвэр агаарын эвсэл нь Монголын агаарын бохирдлын хямралыг арилгахаар ажиллаж буй олон улсын мэргэжлийн болон идэвхтэй иргэдийн баг юм.
Бидний хийсэн ажлууд
Уур амьсгалын өөрчлөлт болон Агаарын бохирдлын мэдлэгээ шалгах уралдаан зохион байгууллаа.
Ногоон цэг уур амьсгал болон Агаарын Харуул ТББ нар хамтран Томъёо аппликейшнтэй хамтран уур амьсгалы өөрчлөлт болон агаарын бохирдлын мэдлэг шалгах уралдаан зарлалаа.
"Уур амьсгал ба цэвэр агаар" залуучуудын хөтөлбөр
Breathe Mongolia – Clean Air Coalition (Агаарын Харуул ТББ) “Уур амьсгал ба цэвэр агаар” залуучуудын хөтөлбөр нь агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийн хавсарсан хямрал (polycrisis)-ыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ахлах ангийн сурагчдын амралтыг тохиолдуулан энэ жил анх удаа санаачлан, хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн оролцолцогчид долоо хоног бүр уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлын эсрэг тэмцэх, бодлогын судалгаа хийх талаар 6-8 цагийн онлайн хичээлд хамрагдаж байгаа. Мөн байгаль орчны чиглэлээр ажиллаж буй байгууллагууд болон шийдэлтэй танилцах аялалд хамрагдаж байна. Хөтөлбөр 07 сарын 05-аас 08 сарын 16 -ныг дуустал хэрэгжинэ. Энэ удаагийн хөтөлбөр хөдөө орон нутаг, Улаанбаатар хот болон АНУ-д сурдаг ахлах ангийн сурагчид хамрагдаж буйгаараа онцлогтой.
"Эх дэлхийн сургууль" хөтөлбөр
Breathe Mongolia – Clean Air Coalition (Агаарын Харуул ТББ) байгууллага НҮБ-ын Нийгэмлэг ТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн “Эх дэлхийн сургууль” хөтөлбөрийг дэмжин ажиллалаа. Тус хөтөлбөр нь 03 сараас 06 сарын хооронд хэрэгжсэн бөгөөд орон нутгийн 11, нийслэлийн 14 ЕБС-ийн клубийн 500 гаруй сурагч хамрагдлаа.
Dear Tomorrow - Эх дэлхий ирээдүйгээ эргэцүүлцгээе!
Dear Tomorrow – Эх дэлхий ирээдүйгээ эргэцүүлье” олон улсын уриалгын нээлтийн арга хэмжээнд дэмжигч байгууллагаар хамтран ажиллаа. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү үриалга нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад чиглэсэн санаачилга юм. Тус аяны хүрээнд ажлын хүрээнд “2050 он гэхэд эх дэлхий маань ямар байна гэж төсөөлж байна вэ? Цэвэр агаартай, тогтвортой, ногоон, эрх тэгш ийм дэлхийг бий болгоход та өнөөдөр юу хийж чадах вэ?” зэрэг асуултын тухай эргэцүүлэн, өнөөдрөөс эхлэн ямар үйлдэл хийж эхлэхээ амласан захидлыг бичлээ.
Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр
Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол орон даяарх сэтгүүлчдэд байгаль орчны асуудал, ялангуяа агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар найдвартай, үр дүнтэйгээр сурвалжлахад нь тусалж, тэдний судалгаа, сурвалжилга хийх, мэдээлэл хуваалцах чадавхыг бэхжүүлэх зорилгоор эхлүүллээ.
Өвөл юу болов
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар хотод байрлалтай агаарын чанар хэмжигч харуулуудын өгөгдлийг ашиглан өнгөрсөн өвлийн голлох бохирдуулагч бодис болох агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор болон хүхрийн давхар ислийн хэмжээг харууллаа.
"Цэвэр агаарын төлөөх адал явдал" хүүхдийн ном бэлэн боллоо.
Брийт Монголиа- цэвэр агаарын эвсэл нь бага ангийн хүүхдүүдэд зориулан Educated Space-тай хамтран “Цэвэр агаарын төлөөх адал явдал” хүүхдийн ном уншигчдын гарт очиход бэлэн боллоо.
Цэвэр агаарт таны оролцоо
Breathe Mongolia ТББ-ын хэрэгжүүлж буй “Цэвэр агаарт таны оролцоо” төсөл нь Улаанбаатар хот дахь яндангийн тоог цөөн ч болтугай тоогоор бууруулж, дотор орчны агаарын чанарыг сайжруулж, агаарын бохирдлын эсрэг иргэд өөрсдийн зүгээс арга хэмжээ авах арга хэрэгслээр хангах зорилготой төсөл юм.
One Young World чуулганд АстраЗенека-н Залуучуудын Эрүүл Мэндийн хөтөлбөрийн төлөөлөл болж оролцо
Breathe Mongolia-н баг 2022 оны 9-р сард Их Британи улсын Манчестар хотод зохион байгуулагдсан One Young World чуулганд АстраЗенека-н Залуучуудын Эрүүл Мэндийн хөтөлбөрийн төлөөлөл болж оролцлоо.
Breathe Mongolia баг “Агаарын бохирдлын эсрэг бид юу хийж чадах вэ” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн 2, 4-р ангийн сурагчдад зохион байгууллаа.
Смитсоны Шинжлэх Ухааны Боловсролын Төвийн (SSEC) байгаль орчны тэгш оролцооны “Хүрээлэн буй орчны шударга ёс ба Хүн бүрийн оролцоотойгоор эрүүл орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?” гарын авлагын төсөлд Breathe Mongolia-н сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж Монголын туршлагаас хуваалцлаа.
Breathe Mongolia Lead2030 Challenge тэмцээнд түрүүллээ
Breathe Mongolia баг AstraZeneca компаний One Young World хөтөлбөрөөс зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн 3 дах зорилтын хүрээнд агаарын бохирдлыг арилгах олон улсын Lead2030 Challenge тэмцээний ялагчаар шалгарлаа.
"Aгаарын бохирдлыг бууруулах ажлыг хурдасгах хэтийн төлөв" хэлэлцүүлэг
Өнгөрсөн оны бага xурлын эxний өдөр болоx 10 сарын 21-нд болсон “Дэлхийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг хурдасгах хэтийн төлөв” сэдэв доор явагдсан xуралдаанд манай байгууллагa илтгэгчээр оролцлоо.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас Дэлхийн агаарын чанарын зөвлөмжийг шинээр гаргасан. Энэхүү шинэчилсэн зөвлөмжийн талаар гаргасан анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн хамтарсан мэдэгдлийг Breathe Mongolia та бүгдэд Монгол хэл рүү хөрвүүллээ.
Шотландын Глазгоу хотод 11-р сарын 1-нд эхэлсэн НҮБ-ын Уур амьсгалын 26-р дээд хэмжээний чуулган буюу COP26-д зориулан бүтээсэн Changing Skies богино xэмжээний баримтат кинонд оролцов.
Breathe Mongolia “UNLEASH Hacks” зохион байгууллаа
“UNLEASH Hacks” олон улсын инновацын хөтөлбөрийг хэрэгжүүлэх 20 орны нэгээр Монгол Улс шалгарсан бөгөөд UNLEASH Hacks Mongolia-тай Breathe Mongolia хамтран “Агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлүүд” сэдвийн хүрээнд эх орондоо зохион байгуулав.
Breathe Mongolia – Цэвэр агаар эвсэл нь Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэг, санхүүжилтаар Монголын агаарын бохирдлыг бууруулах ажил хийж буй зорилго нэгтнүүдийн хамтын ажиллагааны нээлттэй, үнэгүй Aгаар Нэг платформыг хөгжүүллээ.
COVID-19 цар тахлаас хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад ШУУРХАЙ дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Маскны хомсдол үүссэн цаг үед хүүхдүүдэд тохирсон маск зүүлгэж гэр бүлд нь эрүүл мэндээ хамгаалах боловсролын дэмжлэг үзүүлэх ажлыг дэмжинэ үү.
Монгол Улсын хэмжээнд болж буй чухал үйл явдлуудад ажиглагчийн үүргийг гүйцэтгэн, /Covid-19/ вирусийн дэгдэлтийн үеэр Монгол улсад илгээгдсэн мөнгөн болон мөнгөн бус тусламж, зээл зэргийн талаар олон нийтэд хүртээмжтэй мэдээлэл хүргэхийн төлөө ажиллаж байна.
Цахим хуудас дээрээ МУ-н Covid-19 эргэн тойрон дахь мэдээлэл хүргэх хэсэг (баннер) нэмсэн. Агаарын бохирдлоос болж уушгины үйл ажиллагаа болон дархлааны тогтолцоо сулардаг учраас цар тахлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд Монголчууд илүү өртөмтгий байх магадлал өндөртэй. Иймд хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хоцрохгүй байх нь чухал юм.
Монгол хүүхдүүдэд зориулсан COVID тусламжийн хандивын аянд нэгдэж 15 орны өгөөмөр хандивлагчдын тусламжтайгаар бид 8000 ам.доллар цуглуулав. Хандивийн аян хүрээнд нийтдээ 80’500 ам.доллар цугларсан байна.
Бид АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Европын холбооны санхүүжилттэй, People in Need (PIN) ашгийн бус байгууллагатай хамтран “Амьсгалах эрх” төслийн хүрээнд хоёр хэл дээрх вэбсайтаа ажиллуулж эхэлсэн. Энэ сайт нь агаарын бохирдлын талаар найдвартай мэдээлэл, бодит цагийн интерактив бохирдлын газрын зураг, мэдээ, бодлогын баримт бичиг, тайлан, судалгааны материалыг байрлуулдаг.
“Азийн эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэх нь” хэлэлцүүлгийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохиож 2019 оныг үдсэн ба Heesco-ийн зурсан “Sky Burial” үзэсгэлэнг гаргалаа. Хэлэлцүүлгийн үеэр бид олон улсын эрдэмтдийн гарт өөрсдийн Англи хэл рүү орчуулсан Үндэсний статистикийн хорооны тайланг хараад бахархаж байлаа.
Бид Үндэсний cтатистикийн xороотой хамтран “Улаанбаатар дахь агаарын бохирдол ба эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” тайланг Монгол хэлнээс Англи хэл уруу орчуулан гаргав.
Бид MNG Summit-с зохион байгуулдаг “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээнд шалгарч анхны төслийн санхүүжилтээ авсан.
Breathe Mongolia нь АНУ-ын Делавэр мужид албан ёсоор ашгийн бус байгууллагаар бүртгүүлж, GuideStar дээр ил тод байдлын хүрэл тамгатай болсон. Techsoup, IBM, KPMG, Google, Facebook зэрэг олон улсын олон платформ, компаниудаас буцалтгүй тусламж, хандив авах шаардлага хангасан.
Манай баг Монголын эрэн сурвалжлах төвтэй хамтран Улаанбаатарт анхны бие даасан бохирдлыг хянах төслийг хэрэгжүүлж, агаарын бохирдол эрс буурсан гэх шалтгааныг тодрууллаа. Бидний ажлыг DataJournalismAward.org сайтад, мөн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн.
Энэхүү хөдөлгөөн нь нийгмийн сүлжээн дэх дижитал оролцооны компанит ажил болон хувирчээ. Бид дэлхийн авъяаслаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласан, жишээ нь Монгол-Австралийн нэрт уран бүтээлч Heesco-той хамтарч ажилласан. Бид Австралийн Мельбурн хотод ханын зураг зурж, ABC news Australia сувгаар Монголын агаарын бохирдлын хямралын талаар мэдлэгийг дээшлүүлэв.
Breathe Mongolia нь Нью Йорк хотын Таймс талбай дээр дэлхийн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх жагсаал хэлбэрээр эхэлсэн бөгөөд National Geographic сувгийн Your Shot цуврал нэвтрүүлэгт оролцсон. Манай фэйсбүүк видеог 529К үзэлт, 19К сэтгэгдэл авч, таван мянга гаруй удаа хуваалцсан.