Агаарын бохирдол биеийн бүх хэсэгт нөлөөлдөг
Агаарын бохирдол нь хүний амьдралын бүхий л үе шатанд, бүхий л эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлж байна. Эхийн хэвлийд байхаас эхлээд тодорхой хэмжээний тоосонцорт өртвөл зулбалт явагдах, бага жинтэй хүүхэд төрөх, хүүхдийн уушгины өсөлтийг саатуулах, хүүхдийн тархины хөгжилд нөлөөлөх зэрэгт хүргэдэг бол насанд хүрсэн хойно нь архаг өвчин, хорт хавдар, цус харвалт зэргийн үндэс нь болдог. Агаарын бохирдол тэр ч байтугай бидний нөхөн үржихүйд буюу эр бэлгийн эсийн чадавх буурахад нөлөөлж, эмэгтэйчүүдийн үргүйдлийн түвшинг нэмэгдүүлж байна.
Бид Швейцар улсын TPH институтын LUDOK төслийн багтай хамтран дараах интерактив зургийг монгол, англи хэл дээр та бүхэнд хүргэж байна.
Энэхүү мэдээллийг Breathe Mongolia буюу Агаарын Харуул ТББ-ын сайн дурын гишүүд болон дэмжигчид танд Англи хэлнээс орчуулан хүргэж байна. Орчуулсан: Д. Амаржаргал, А. Ариунжаргал, Д. Одгэрэл; Хянасан: А. Алимаа, Ц. Азжаргал, Ц. Оюу; Дизайн, кодыг: Ч. Цэнгүүн, Л. Батжин, Д. Мөнхнаран, У. Төгөлдөр