Ногоон зээл сонирхоорой
Ногоон зээл нь агаарын бохирдлыг бууруулах зэрэг байгал орчинд ээлтэй, бүтээгдэхүүн үйл ажиллагаа, түүний худалдан авалтыг дэмжихэд чиглэгдсэн хөнгөлөлттэй хүүтэй санхүүгийн хэрэгсэл юм. Хувь хүмүүсийн хувьд цахилгаан халаагуур, унадаг дугуй, цахилгаан тээврийн хэрэгсэл зэргийг худалдаж авах, гэр орон сууцаа дулаалах болон эрчим хүчний хэмнэлттэй байшин барихад ногоон зээлийг арилжааны банкууд болон зарим банк бус санхүүгийн байгууллагуудаас авах боломжтой.
Яагаад?
Ногоон зээлийг сонгох гол шалтгаан нь хямд хүү юм. Ногоон зээл нь ихэвчлэн засгийн газрын болон олон улсын санхүүгийн байгууллагын хямд эх үүсвэрээр санхүүждэг бөгөөд мөн татаас болон хөнгөлөлттэй байдаг тул жирийн хэрэглээний зээлээс 6-10%-р бага байдаг. Мөн ногоон зээлээр санхүүжигдсэн хөрөнгө оруулалтууд нь агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн байдаг. Тийм учраас хэрвээ та унадаг дугуй эсвэл бусад иргэдийн эсвэл бизнесийн ногоон зээлд хамрагдах боломжтой зүйл худалдан авахаар төлөвлөж байвал ногоон зээлийг сонирхож үзнэ үү.
Би Ногоон зээл сонирхоорой гэж амлаж байна!
Учир нь ногоон зээл мөнгө хэмнэхэд туслахаас гадна агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжийг бий болгоно.